Posts

Image
  Ренчиний Чойном   (1936 оны 2-р сарын 10-ны өдөр   Хэнтий аймгийн   Дархан сумын   нутагт төрсөн 1979 оны 4-р сарын 24-нд Улаанбаатарт нас барсан) -Монголын алдартай   яруу найрагч   байсан. "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг яруу найргийн бүтээл туурвиж байсан. Түүнд  1990  онд  Монгол Улсын   төрийн шагналыг  нэхэн олгосон байна. Намтар [ засварлах  |  кодоор засварлах ] Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад " сүрьеэ " өвчнөөр нас барсан байна. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж товчилж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ үлдэж алдаршсан болно. Р.Чойном 1946 онд Дархан сумын бага сургуульд орж суралцаад 4-р ангийг 19...